f .: Нийслэлийн статистикийн газар :.
Сум

  Улаанбаатар хотын гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 0.3 хувиар өссөн бол өмнөх 7 хоногоос 0.1 хувиар буурсан байна.

Улаанбаатар хотод байрладаг, иргэд, олон нийт ихээр үйлчлүүлдэг 13 хүнсний зах, худалдааны төв, супермаркетад хийсэн 21 нэр төрлийн 32 хүнсний бараа, бүтээгдэхүүний үнийн 2026 оны 07 дугаар сарын 1 дахь долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногтой харьцуулахад 18 нэрийн барааны үнэ (56.2%) тогтвортой, 9 нэрийн барааны үнэ (28.3%) өссөн, 5 нэрийн барааны үнэ (15.5%) буурсан.

МАХНЫ ҮНЭ

2026 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар үхрийн цул мах нэг килограмм нь дунджаар 38500 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 33772 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.3 хувиар буурч 33772 төгрөг, үхрийн цул махны үнэ 0.2 хувиар буурч 38500 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 0.1 хувиар буурч 27668 төгрөг, хонины цул махны үнэ 0.5 хувиар өсөж 27984 төгрөгийн дундаж үнэтэй байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” захад хамгийн хямд буюу 25000 төгрөгөөр, Харин үхрийн ястай мах “Хархорин” захад хамгийн хямд буюу 30000 төгрөгөөр худалдаалагдаж байна.

ГУРИЛЫН ҮНЭ

“Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээд зэрэг нь 3512 төгрөг, 1-р зэрэг нь 2521 төгрөг, 2-р зэрэг нь 1449 төгрөг байна. Худалдан авагч ихээр үйлчлүүлдэг “Барс” худалдааны төвд “Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээд зэрэг нь 3200 төгрөг, 1-р зэрэг нь 2300 төгрөг, 2-р зэрэг нь 1500 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. “Оргил” худалдааны төвд “Атар” талхыг хамгийн хямд буюу 2780 төгрөгөөр, харин “Е-март” худалдааны төвд 3150 төгрөгөөр худалдаалж байна.

ХҮНСНИЙ НОГОО

Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 0.6 хувиар өсөж 3735 төгрөг, хүрэн манжин 0.1 хувиар буурч 4415 төгрөг, монгол байцаа 2.5 хувиар өсөж 4887 төгрөг, монгол сонгино 1.5 хувиар буурч 4542 төгрөгийн дундаж үнэтэй байна. Харин монгол луувангийн үнэ тогтмол байна.

Хэрэглээний үнийн индекс, 2025 он

11.9%

Хүнс бараа, ундаа, ус
9.5%

Согтууруулах ундаа, тамхи
6.7%

Хувцас, бөс бараа, гутал
5.9%

Орон сууц, ус, цахилгаан, түлш
8.3%

Гэр ахуйн тавилга, гэр ахуйн бараа
6.9%

Эм, тариа, эмнэлгийн үйлчилгээ
0.5%

Тээвэр
2.5%

Холбооны хэрэгсэл, шуудан
7.6%

Амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээ
13.6%

Боловсролын үйлчилгээ
9.2%

Зочид буудал, нийтийн хоол, дотуур байр
12.6%

Бусад бараа, үйлчилгээ
 
Хэл:
Статистикийн хэлтсүүдийн вэб
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2011 Нийслэлийн Статистикийн Газар
Гүйцэтгэсэн BBESoft