Сум

Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 31 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2012 оны 1-р сарын 4-р долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 22 нэрийн барааны үнэ тогтвортой, 3 нэрийн барааны үнэ буурсан, 6 барааны үнэ өсчээ. 

Махны дундаж үнэ                                     

2012 оны 1-р сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг кг мах дунджаар 4994 төгрөг, үхрийн ястай мах нэг кг нь дунджаар 5625 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.3 хувиар буюу 181 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 2.7 хувиар буюу 163 төгрөгөөр өссөн байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 5200 төгрөгөөр, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 6200 төгрөг байв.

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.2 хувиар буюу 12 төгрөг, хонины цул махны үнэ 0.8 хувиар буюу 40 төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 4500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 5800 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ   

2012 оны 1-р сарын 4-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт гурилын үнэ дээд зэрэг нь 800-929 төгрөг, 1-р зэргийнх 600-799 төгрөг, 2-р зэргийнх 480-622 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 800-аас 850 төгрөгний үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурил 800 төгрөг, 1-р зэргийн гурил 600 төгрөг, 2-р зэргийн гурил 480 төгрөг буюу хамгийн хямд үнээр зарагдаж байна.

“Атар” талхны үнэ хүнсний зах, дэлгүүрт 630-700 төгрөгийн үнэтэй  байна. “Баянзүрх”, “Бөмбөгөр” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 630 төгрөгөөр, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнээр буюу 700 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногоо                                  

2012 оны 1-р сарын 4-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад хятад төмс 4.2 хувиар буюу 25 төгрөгөөр өсч, харин манжин 3.8 хувиар буюу 37 төгрөгөөр буурсан байлаа. “Монгол” гэсэн тодотголтой төмс, хүнсний ногооны үнэ импортын буюу БНХАУ-аас оруулж ирсэн төмс, хүнсний ногооны үнээс өндөр байна.

Сум

Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 31 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2012 оны 1-р сарын 3-р долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 18 нэрийн барааны үнэ тогтвортой, 4 нэрийн барааны үнэ буурсан, 9 барааны үнэ өсчээ. 

Махны дундаж үнэ                                     

2012 оны 1-р сарын 3-р долоо хоногт хонины ястай нэг кг мах дунджаар 5006 төгрөг, үхрийн ястай мах нэг кг нь дунджаар 5444 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.5 хувиар буюу 25 төгрөгөөр өсч, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар буюу 88 төгрөгөөр буурсан байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор”, “Баянзүрх” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5000 төгрөгөөр, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 6200 төгрөг байв.

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.0 хувиар буюу 50 төгрөгөөр буурч, харин хонины цул махны үнэ 0.1 хувиар буюу 3 төгрөгөөр нэмэгдсэн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 4400 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 5800 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ   

2012 оны 1-р сарын 3-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт гурилын үнэ дээд зэрэг нь 800-929 төгрөг, 1-р зэргийнх 600-799 төгрөг, 2-р зэргийнх 480-622 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 800-аас 850 төгрөгний үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурил 800 төгрөг, 1-р зэргийн гурил 600 төгрөг, 2-р зэргийн гурил 480 төгрөг буюу хамгийн хямд үнээр зарагдаж байна.

 “Атар” талхны үнэ хүнсний зах, дэлгүүрт 630-700 төгрөгийн үнэтэй  байна. “Баянзүрх”, “Бөмбөгөр” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 630 төгрөгөөр, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнээр буюу 700 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногоо                              

2012 оны 1-р сарын 3-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад хятад төмс 1.4 хувиар буюу 8 төгрөг, хятад лууван 0.3 хувиар буюу 2 төгрөг, манжин 3.0 хувиар буюу 29 төгрөг, сонгино 1.0 хувиар буюу 10 төгрөгөөр тус тус өссөн байлаа. “Монгол” гэсэн тодотголтой төмс, хүнсний ногооны үнэ импортын буюу БНХАУ-аас оруулж ирсэн төмс, хүнсний ногооны үнээс өндөр байна.

Сум

Yзүүлэлт

Хэмжих нэгж

2005 он

2006 он

2007 он

2008 он

2009 он

2010 он

2011 он

Хүний хөгжлийн индекс

коэф

0.725

0.742

0.755

0.764

0.774

0.790

0.794

Суурин хүн ам

мянган хүн

952.4

987.2

1025.2

1067.5

1106.7

1161.8

1206.6

Шинээр төрсөн хүүхэд

мянган хүн

15.5

18.1

22.7

25.4

27.9

26.8

30.2

Эдийн засгийн идэвхтэй хүн

мянган хүн

339.1

365.5

375.3

398.2

388.0

395.1

410.0

Ажилгүйчүүд

мянган хүн

5.4

6.1

6.5

6.3

7.7

9.1

29.3

Халдварт өвчнөөр өвчилсөн хүн

тоо

17176

18137

19571

20071

17445

17664

18675

Бүртгэсэн гэмт хэрэг

тоо

8208

8540

10514

10901

11339

10863

10773

Хэрэглээний үнийн жилийн индекс

хувь

9.5

6.0

15.1

23.2

1.9

14.3

11.1

Валютын зах зээлийн ханш

1US$ =₮

1205

1165

1169

1268

1443

1356

1396

Нэмүү өртөг

тэрбум төг

1762.0

2173.4

2535.8

3595.0

3913.9

5225.9

6521.9

Нэг хүнд ногдох нэмүү өртөг

мянган төг

1860.8

2218.3

2503.9

3419.2

3584.1

4616.9

5507.4

Нийслэлийн төсвийн орлого

тэрбум төг

38.2

43.5

52.5

65.6

132.5

163.4

245.9

Нийслэлийн төсвийн зарлага

тэрбум төг

22.0

27.5

47.2

53.6

68.6

102.0

177.0

Улсын төсөвт төвлөрүүлсэн орлого

тэрбум төг

14.8

14.2

1.5

9.1

62.7

56.2

20.9

Хуудас 1 - 13 1 2 3 4 5 6 7 8 9 10 > >>
Хэл:
Нэвтрэх
 
 
Нууц үгээ мартсан
Бүртгүүлэх
Ажилтан хайх
Ажилтны дугаар:
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2011 Нийслэлийн Статистикийн Газар
Гүйцэтгэсэн B.B-E