Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 31 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2012 оны 1-р сарын 1-р долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 22 нэрийн барааны үнэ тогтвортой, 2 нэрийн барааны үнэ буурсан, 7 барааны үнэ өсчээ.
Махны дундаж үнэ
2012 оны 1-р сарын 1-р долоо хоногт хонины ястай нэг кг мах дунджаар 4888 төгрөг, үхрийн ястай мах нэг кг нь дунджаар 5231 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 5.4 хувиар буюу 268 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 3.9 хувиар буюу 218 төгрөгөөр өссөн байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 4900 төгрөгөөр, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 6000 төгрөг байв.
Хүснэгт 1. Үхрийн 1 кг махны жижиглэн худалдах дундаж үнэ, 2004-2012 оны сар, төгрөг
|
1-р сар
|
2-р сар
|
3-р сар
|
4-р сар
|
5-р сар
|
6-р сар
|
7-р сар
|
8-р сар
|
9-р сар
|
10-р сар
|
11-р сар
|
12-р сар
|
2004 он
|
1463
|
1769
|
1571
|
1764
|
1843
|
1933
|
2013
|
1713
|
1717
|
1600
|
1650
|
1775
|
2005 он
|
1888
|
2193
|
2243
|
2435
|
2635
|
2780
|
2656
|
2479
|
2392
|
2186
|
2134
|
2265
|
2006 он
|
2326
|
2368
|
2354
|
2600
|
2651
|
2789
|
2767
|
2589
|
2544
|
2387
|
2293
|
2294
|
2007 он
|
2331
|
2541
|
2666
|
2846
|
2905
|
3272
|
3146
|
3136
|
3043
|
2826
|
2703
|
2782
|
2008 он
|
3035
|
3264
|
3411
|
3947
|
4307
|
4544
|
4428
|
4020
|
3760
|
3264
|
3061
|
2992
|
2009 он
|
3011
|
3076
|
3555
|
3642
|
3855
|
3932
|
3613
|
3334
|
3028
|
2880
|
2897
|
2828
|
2010 он
|
3169
|
3868
|
4180
|
4807
|
5570
|
5789
|
4808
|
4254
|
3934
|
3599
|
3539
|
4047
|
2011 он
|
4800
|
4788
|
4403
|
4232
|
4665
|
4785
|
4916
|
4748
|
4757
|
4669
|
4695
|
4847
|
2012 он
|
5231*
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
* 1-р долоо хоногийн ажиглалтаар
Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 6.5 хувиар буюу 300 төгрөг, хонины цул махны үнэ 5.6 хувиар буюу 267 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 4500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 5800 төгрөгөөр худалдаалж байна.
Хүснэгт 2. Хонины 1 кг махны жижиглэн худалдах дундаж үнэ, 2004-2012 оны сар, төгрөг
|
1-р сар
|
2-р сар
|
3-р сар
|
4-р сар
|
5-р сар
|
6-р сар
|
7-р сар
|
8-р сар
|
9-р сар
|
10-р сар
|
11-р сар
|
12-р сар
|
2004 он
|
1333
|
1594
|
1522
|
1725
|
1781
|
1875
|
1822
|
1647
|
1567
|
1403
|
1439
|
1544
|
2005 он
|
1722
|
1888
|
1900
|
2183
|
2405
|
2601
|
2553
|
2339
|
2146
|
1915
|
1870
|
2003
|
2006 он
|
2084
|
2260
|
2157
|
2394
|
2411
|
2622
|
2591
|
2450
|
2248
|
2065
|
1946
|
2027
|
2007 он
|
2108
|
2364
|
2491
|
2656
|
2825
|
3138
|
3090
|
2970
|
2774
|
2439
|
2350
|
2464
|
2008 он
|
2772
|
3036
|
3211
|
3710
|
3929
|
4086
|
4156
|
3719
|
3424
|
2993
|
2685
|
2678
|
2009 он
|
2724
|
2722
|
2980
|
3385
|
3593
|
3468
|
3096
|
2781
|
2547
|
2309
|
2350
|
2356
|
2010 он
|
2688
|
3103
|
3605
|
4165
|
5120
|
5225
|
4195
|
3861
|
3490
|
3146
|
3190
|
3686
|
2011 он
|
4203
|
4250
|
3810
|
3607
|
4103
|
4038
|
4244
|
4253
|
4322
|
4135
|
4093
|
4404
|
2012 он
|
4888*
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
* 1-р долоо хоногийн ажиглалтаар
Гурилын үнэ
2012 оны 1-р сарын 1-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт гурилын үнэ дээд зэрэг нь 800-929 төгрөг, 1-р зэргийнх 600-799 төгрөг, 2-р зэргийнх 480-622 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 800-аас 850 төгрөгний үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурил 800 төгрөг, 1-р зэргийн гурил 600 төгрөг, 2-р зэргийн гурил 480 төгрөг буюу хамгийн хямд үнээр зарагдаж байна.
“Атар” талхны үнэ хүнсний зах, дэлгүүрт 630-700 төгрөгийн үнэтэй байна. “Баянзүрх”, “Бөмбөгөр” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 630 төгрөгөөр, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнээр буюу 700 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногоо
2012 оны 1-р сарын 1-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад байцаа 2.7 хувиар буюу 25 төгрөгөөр өсч, харин монгол төмс 2.1 хувиар буюу 20 төгрөгөөр, манжин 3.4 хувиар буюу 33 төгрөгөөр буурсан байлаа.
“Монгол” гэсэн тодотголтой төмс, хүнсний ногооны үнэ импортын буюу БНХАУ-аас оруулж ирсэн төмс, хүнсний ногооны үнээс өндөр байна.
НИЙСЛЭЛИЙН СТАТИСТИКИЙН ГАЗАР