Махны дундаж үнэ
2017 оны 2-р сарын 2-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6015 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7470 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 7.1 хувиар буюу 495 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 3.2 хувиар буюу 265 төгрөгөөр өссөн байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 7200 төгрөг, харин “Бөмбөгөр”, “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөг байна.
Хүснэгт 1. Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ, 2013-2017 оны сар, төгрөг
Үхрийн мах
|
|
I
|
II
|
III
|
IV
|
V
|
VI
|
VII
|
VIII
|
IX
|
X
|
XI
|
XII
|
2013
|
7335
|
8025
|
7895
|
8330
|
8380
|
8275
|
8225
|
7710
|
7825
|
7245
|
7115
|
7280
|
2014
|
7980
|
7775
|
8425
|
8370
|
8685
|
8730
|
7955
|
7590
|
7635
|
7550
|
7495
|
7465
|
2015
|
7415
|
7565
|
7810
|
8080
|
8145
|
8445
|
7985
|
7230
|
7005
|
5975
|
5620
|
5520
|
2016
|
6165
|
6875
|
7105
|
8170
|
8495
|
7930
|
6950
|
6865
|
6120
|
5235
|
5495
|
5580
|
2017
|
6775
|
7470*
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хонины мах
|
|
I
|
II
|
III
|
IV
|
V
|
VI
|
VII
|
VIII
|
IX
|
X
|
XI
|
XII
|
2013
|
6480
|
7095
|
7060
|
7420
|
7490
|
7470
|
7415
|
6710
|
6540
|
6215
|
6085
|
6245
|
2014
|
6855
|
6675
|
7040
|
7630
|
7800
|
7685
|
7030
|
6585
|
6395
|
5965
|
5835
|
5940
|
2015
|
5860
|
6140
|
6735
|
7460
|
7555
|
7455
|
6830
|
6050
|
5540
|
4510
|
4200
|
3930
|
2016
|
4625
|
5495
|
5970
|
6935
|
6945
|
6525
|
5780
|
5605
|
4940
|
4250
|
3945
|
4390
|
2017
|
5650
|
6015*
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
* 2-р долоо хоногийн ажиглалтаар
Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.2 хувиар буюу 240 төгрөгөөр, хонины цул мах 1.1 хувиар буюу 70 төгрөгөөр тус тус өссөн байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5200 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
2017 оны 2-р сарын 2-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 800-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.
Сар шинийн баярын ширээний ууцны дундаж үнэ 197500 төгрөг байна. 2016 оны сар шинийн баярын өмнөх үеэс ууцны үнэ 3.7 хувиар буюу 7500 төгрөгөөр буурсан байна. Овор хэмжээ бага ууцыг “Хүчит Шонхор” зах дээр 120000-150000 төгрөг, дунд хэмжээний ууцыг 180000-200000 төгрөг, том овор хэмжээтэй ууцыг 250000-300000 төгрөгөөр тус тус худалдаж байна.
Цагаан сарын баярын ширээний тавгийн гол идээ болох хэвийн боовны үнэ нэг ширхэг нь дунджаар 2063 төгрөг байна. Хамгийн хямд үнэтэй хэвийн боов нь “Өгөөж” үйлдвэрийнх, хамгийн өндөр үнэтэй нь “Бамбууш” үйлдвэрийнх байна. Хэвийн боовны үнийн ялгаа нь харагдах өнгө зүс, амт, чанараас шалтгаалж байв. 2016 оны цагаан сарын баярын өмнөх үеэс хэвийн боовны үнэ 5.2 хувиар буюу 103 төгрөгөөр өссөн байлаа.
Төмс, хүнсний ногоо
2017 оны 2-р сарын 2-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 1.4 хувиар буюу 10 төгрөгөөр, байцаа 11.3 хувиар буюу 130 төгрөгөөр өсч, харин лууван 0.5 хувиар буюу 5 төгрөг, хүрэн манжин 2.3 хувиар буюу 35 төгрөгөөр тус тус буурсан байна.