Сум

Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 35 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 6-р сарын 1-р долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 20 нэрийн барааны үнэ тогтвортой, 9 нэрийн барааны үнэ буурсан, 6 нэрийн барааны үнэ өсчээ. 

Махны дундаж үнэ 

2013 оны 6-р сарын 1-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 8171 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8914 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай мах өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.1 хувиар буюу 100 төгрөг, үхрийн цул мах 0.7 хувиар буюу 71 төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор”, “Барс” хүнсний захуудад хамгийн хямд буюу 8000 төгрөг, “Таван Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10500 төгрөг байв.

Хүснэгт 1.  Үхрийн 1 кг махны жижиглэн худалдах дундаж үнэ, 2005-2013 оны сар, төгрөг 

 

1-р сар

2-р сар

3-р сар

4-р сар

5-р сар

6-р сар

7-р сар

8-р сар

9-р сар

10-р сар

11-р сар

12-р сар

2005 он

1888

2193

2243

2435

2635

2780

2656

2479

2392

2186

2134

2265

2006 он

2326

2368

2354

2600

2651

2789

2767

2589

2544

2387

2293

2294

2007 он

2331

2541

2666

2846

2905

3272

3146

3136

3043

2826

2703

2782

2008 он

3035

3264

3411

3947

4307

4544

4428

4020

3760

3264

3061

2992

2009 он

3011

3076

3555

3642

3855

3932

3613

3334

3028

2880

2897

2828

2010 он

3169

3868

4180

4807

5570

5789

4808

4254

3934

3599

3539

4047

2011 он

4800

4788

4403

4232

4665

4785

4916

4748

4757

4669

4695

4847

2012 он

5430

6651

7363

7631

7751

8177

8068

7848

7397

7022

6982

7170

2013 он

7654

8322

8504

8831

8891

8914*

 

 

 

 

 

 

* 1-р долоо хоногийн ажиглалтаар

Хонины ястай мах өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.4 хувиар буюу 200 төгрөгөөр, хонины цул мах 0.8 хувиар буюу 67 төгрөгөөр буурчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7200 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9800 төгрөгөөр худалдаалж байна.

Хүснэгт 2.  Хонины 1 кг махны жижиглэн худалдах дундаж үнэ, 2005-2013 оны сар, төгрөг 

 

1-р сар

2-р сар

3-р сар

4-р сар

5-р сар

6-р сар

7-р сар

8-р сар

9-р сар

10-р сар

11-р сар

12-р сар

2005 он

1722

1888

1900

2183

2405

2601

2553

2339

2146

1915

1870

2003

2006 он

2084

2260

2157

2394

2411

2622

2591

2450

2248

2065

1946

2027

2007 он

2108

2364

2491

2656

2825

3138

3090

2970

2774

2439

2350

2464

2008 он

2772

3036

3211

3710

3929

4086

4156

3719

3424

2993

2685

2678

2009 он

2724

2722

2980

3385

3593

3468

3096

2781

2547

2309

2350

2356

2010 он

2688

3103

3605

4165

5120

5225

4195

3861

3490

3146

3190

3686

2011 он

4203

4250

3810

3607

4103

4038

4244

4253

4322

4135

4093

4404

2012 он

4986

5906

7025

7016

7188

7174

7600

7198

6912

6232

6133

6247

2013 он

6962

7565

7711

8012

8144

8171*

 

 

 

 

 

 

* 1-р долоо хоногийн ажиглалтаар

Гурилын үнэ  

2013 оны 6-р сарын 1-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт гурилын үнэ дээд зэрэг нь 930-1050 төгрөг, 1-р зэргийнх 600-800 төгрөг, 2-р зэргийнх 500-600 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 930-аас 1000 төгрөгний үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурил 950 төгрөг, 1-р зэргийн гурил 650 төгрөг, 2-р зэргийн гурил 500 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талхны үнэ хүнсний зах, дэлгүүрт 775-920 төгрөгийн үнэтэй  байна. “Бөмбөгөр” хүнсний захад “Атар” талхыг хамгийн хямд буюу 775 төгрөгөөр, харин “Макс” хүнсний захад хамгийн өндөр үнээр буюу 920 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногоо 

2013 оны 6-р сарын 1-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад хятад лууван 6.7 хувиар буюу 50 төгрөгөөр буурч, харин манжин 1.4 хувиар буюу 24 төгрөгөөр өссөн байлаа. “Монгол” гэсэн тодотголтой төмс, хүнсний ногооны үнэ импортын буюу БНХАУ-аас оруулж ирсэн төмс, хүнсний ногооны үнээс өндөр байна.

НИЙСЛЭЛИЙН СТАТИСТИКИЙН ГАЗАР

Хэл:
Статистикийн хэлтсүүдийн вэб
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2011 Нийслэлийн Статистикийн Газар
Гүйцэтгэсэн BBESoft