Махны дундаж үнэ
2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17252 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 22180 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 2.6 хувиар өсөж 22180 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.5 хувиар өсөж 25791 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Гурилын үнэ
“Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээд зэрэг нь 3507 төгрөг, 1-р зэрэг нь 2508 төгрөг, 2-р зэрэг нь 1401 төгрөг байна.
Худалдан авагч ихээр үйлчлүүлдэг “Барс” худалдааны төвд “Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээд зэрэг нь 3200 төгрөг, 1-р зэрэг нь 2300 төгрөг, 2-р зэрэг нь 1500 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
Хүнсний ногооны үнэ
“ Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол лууван 1.0 хувиар өсөж 2999 төгрөг, монгол байцаа 1.3 хувиар өсөж 3659 төгрөг, хүрэн манжин 1.9 хувиар өсөж 3682 төгрөгийн дундаж үнэтэй байна. Харин монгол сонгино, монгол төмсний үнэ тогтмол байна.