МАХНЫ ДУНДАЖ ҮНЭ
2026 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 25930 төгрөг, үхрийн ястай мах нэг киллограмм нь дунджаар 31269 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
ГУРИЛЫН ҮНЭ
“Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээд зэрэг нь 3528 төгрөг, 1-р зэрэг нь 2529 төгрөг, 2-р зэрэг нь 1467 төгрөг байна.
Худалдан авагч ихээр үйлчлүүлдэг “Барс” худалдааны төвд “Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээд зэрэг нь 3200 төгрөг, 1-р зэрэг нь 2300 төгрөг, 2-р зэрэг нь 1500 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
ХҮНСНИЙ НОГОО
Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 13.8 хувиар буурч 2072 төгрөг, хүрэн манжин 12.3 хувиар буурч 3555 төгрөг, монгол лууван 3.6 хувиар өсөж 3695 төгрөг, монгол байцаа 12.3 хувиар буурч 2897 төгрөг, монгол сонгино 6.4 хувиар буурч 3954 төгрөгийн дундаж үнэтэй байна.