Махны дундаж үнэ
2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 16781 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20575 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 1.3 хувиар буурч 20575 төгрөг, үхрийн цул махны үнэ 0.4 хувиар өсөж 24176 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Гурилын үнэ
“Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээд зэрэг нь 3358 төгрөг, 1-р зэрэг нь 2424 төгрөг, 2-р зэрэг нь 1335 төгрөг байна.
Худалдан авагч ихээр үйлчлүүлдэг “Барс” худалдааны төвд “Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээд зэрэг нь 3200 төгрөг, 1-р зэрэг нь 2400 төгрөг, 2-р зэрэг нь 1600 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
Хүнсний ногооны үнэ
“ Өмнөх долоо хоногтой харьцуулахад хүрэн манжин 2.2 хувиар буурч 4342 төгрөг, монгол лууван 5.8 хувиар өсөж 3688 төгрөг, монгол төмс 10.3 хувиар буурч 3079 төгрөг, монгол сонгино 2.9 хувиар буурч 4266 төгрөг, монгол байцай 1.1 хувиар өсөж 3929 төгрөгийн дундаж үнэтэй байна.