Махны дундаж үнэ
2018 оны 7-р сарын 2-р долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 7700 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 9110 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 50 төгрөгөөр (0.5%) буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7500 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10800 төгрөг байна.
Хүснэгт 1. Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ, төгрөг
Үхрийн мах
|
|
I
|
II
|
III
|
IV
|
V
|
VI
|
VII
|
VIII
|
IX
|
X
|
XI
|
XII
|
2013
|
7335
|
8025
|
7895
|
8330
|
8380
|
8275
|
8225
|
7710
|
7825
|
7245
|
7115
|
7280
|
2014
|
7980
|
7775
|
8425
|
8370
|
8685
|
8730
|
7955
|
7590
|
7635
|
7550
|
7495
|
7465
|
2015
|
7415
|
7565
|
7810
|
8080
|
8145
|
8445
|
7985
|
7230
|
7005
|
5975
|
5620
|
5520
|
2016
|
6165
|
6875
|
7105
|
8170
|
8495
|
7930
|
6950
|
6865
|
6120
|
5235
|
5495
|
5580
|
2017
|
6775
|
7405
|
7785
|
7985
|
8230
|
7905
|
7725
|
7375
|
7250
|
6945
|
6710
|
6505
|
2018
|
6615
|
7110
|
7740
|
8365
|
8465
|
9035
|
9160
|
9110*
|
|
|
|
|
Хонины мах
|
|
I
|
II
|
III
|
IV
|
V
|
VI
|
VII
|
VIII
|
IX
|
X
|
XI
|
XII
|
2013
|
6480
|
7095
|
7060
|
7420
|
7490
|
7470
|
7415
|
6710
|
6540
|
6215
|
6085
|
6245
|
2014
|
6855
|
6675
|
7040
|
7630
|
7800
|
7685
|
7030
|
6585
|
6395
|
5965
|
5835
|
5940
|
2015
|
5860
|
6140
|
6735
|
7460
|
7555
|
7455
|
6830
|
6050
|
5540
|
4510
|
4200
|
3930
|
2016
|
4625
|
5495
|
5970
|
6935
|
6945
|
6525
|
5780
|
5605
|
4940
|
4250
|
3945
|
4390
|
2017
|
5650
|
6030
|
6675
|
7080
|
7235
|
6700
|
6575
|
6395
|
6210
|
5760
|
5380
|
5140
|
2018
|
5240
|
5945
|
6560
|
7290
|
7490
|
7545
|
7575
|
7700*
|
|
|
|
|
* 2-р долоо хоногийн ажиглалтаар
Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 125 төгрөгөөр (1.7%), хонины цул махны үнэ 200 төгрөгөөр (2.5%) өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6300 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9800 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
2018 оны 7-р сарын 2-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 950-1200 төгрөг, 2-р зэргийнх 800-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Барс”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Бөмбөгөр” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, “Номин супер маркет”-д 1-р зэргийн гурил 979 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хүчит шонхор”, “Оргил”, “Хархорин”, “Таван Эрдэнэ” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.
Хүнсний ногооны үнэ
2018 оны 7-р сарын 2-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 30 төгрөгөөр (1.7%), хүрэн манжин 485 төгрөгөөр (11.0%), сонгино 20 төгрөгөөр (1.5%) тус тус өссөн байхад харин байцаа 120 төгрөгөөр (4.9%) буурсан байна.