Махны дундаж үнэ
2018 оны 7-р сарын 4-р долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 7340 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8730 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 610 төгрөгөөр (6.5%) буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 7000 төгрөг, Харин “Меркури” хүнсний зах болон “Е Март” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 10500 төгрөг байна.
Хүснэгт 1. Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ, төгрөг
Үхрийн мах
|
|
I
|
II
|
III
|
IV
|
V
|
VI
|
VII
|
VIII
|
IX
|
X
|
XI
|
XII
|
2013
|
7335
|
8025
|
7895
|
8330
|
8380
|
8275
|
8225
|
7710
|
7825
|
7245
|
7115
|
7280
|
2014
|
7980
|
7775
|
8425
|
8370
|
8685
|
8730
|
7955
|
7590
|
7635
|
7550
|
7495
|
7465
|
2015
|
7415
|
7565
|
7810
|
8080
|
8145
|
8445
|
7985
|
7230
|
7005
|
5975
|
5620
|
5520
|
2016
|
6165
|
6875
|
7105
|
8170
|
8495
|
7930
|
6950
|
6865
|
6120
|
5235
|
5495
|
5580
|
2017
|
6775
|
7405
|
7785
|
7985
|
8230
|
7905
|
7725
|
7375
|
7250
|
6945
|
6710
|
6505
|
2018
|
6615
|
7110
|
7740
|
8365
|
8465
|
9035
|
9340*
|
|
|
|
|
|
Хонины мах
|
|
I
|
II
|
III
|
IV
|
V
|
VI
|
VII
|
VIII
|
IX
|
X
|
XI
|
XII
|
2013
|
6480
|
7095
|
7060
|
7420
|
7490
|
7470
|
7415
|
6710
|
6540
|
6215
|
6085
|
6245
|
2014
|
6855
|
6675
|
7040
|
7630
|
7800
|
7685
|
7030
|
6585
|
6395
|
5965
|
5835
|
5940
|
2015
|
5860
|
6140
|
6735
|
7460
|
7555
|
7455
|
6830
|
6050
|
5540
|
4510
|
4200
|
3930
|
2016
|
4625
|
5495
|
5970
|
6935
|
6945
|
6525
|
5780
|
5605
|
4940
|
4250
|
3945
|
4390
|
2017
|
5650
|
6030
|
6675
|
7080
|
7235
|
6700
|
6575
|
6395
|
6210
|
5760
|
5380
|
5140
|
2018
|
5240
|
5945
|
6560
|
7290
|
7490
|
7545
|
7340*
|
|
|
|
|
|
* 4-р долоо хоногийн ажиглалтаар
Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 180 төгрөгөөр (2.4%), хонины цул махны үнэ 370 төгрөгөөр (4.5%) буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 6000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9800 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
2018 оны 7-р сарын 4-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 950-1200 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Бөмбөгөр” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Хүчит шонхор”, “Оргил” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.
Хүнсний ногооны үнэ
2018 оны 7-р сарын 4-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад лууван 40 төгрөгөөр (1.5%), хүрэн манжин 1200 төгрөгөөр (27.9%), төмс 15 төгрөгөөр (0.8%), байцаа 500 төгрөгөөр (21.7%) тус тус буурсан байна.