Махны дундаж үнэ
2016 оны 12-р сарын 2-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 4260 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5685 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 7.9 хувиар буюу 415 төгрөгөөр, үхрийн цул мах 5.7 хувиар буюу 415 төгрөгөөр өссөн байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх” хүнсний захад хамгийн хямд буюу 5400 төгрөг, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөг байна.
Хүснэгт 1. Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ, 2013-2016 оны сар, төгрөг
Үхрийн мах
|
|
I
|
II
|
III
|
IV
|
V
|
VI
|
VII
|
VIII
|
IX
|
X
|
XI
|
XII
|
2013
|
7335
|
8025
|
7895
|
8330
|
8380
|
8275
|
8225
|
7710
|
7825
|
7245
|
7115
|
7280
|
2014
|
7980
|
7775
|
8425
|
8370
|
8685
|
8730
|
7955
|
7590
|
7635
|
7550
|
7495
|
7465
|
2015
|
7415
|
7565
|
7810
|
8080
|
8145
|
8445
|
7985
|
7230
|
7005
|
5975
|
5620
|
5520
|
2016
|
6165
|
6875
|
7105
|
8170
|
8495
|
7930
|
6950
|
6865
|
6120
|
5235
|
5495
|
5685*
|
Хонины мах
|
|
I
|
II
|
III
|
IV
|
V
|
VI
|
VII
|
VIII
|
IX
|
X
|
XI
|
XII
|
2013
|
6480
|
7095
|
7060
|
7420
|
7490
|
7470
|
7415
|
6710
|
6540
|
6215
|
6085
|
6245
|
2014
|
6855
|
6675
|
7040
|
7630
|
7800
|
7685
|
7030
|
6585
|
6395
|
5965
|
5835
|
5940
|
2015
|
5860
|
6140
|
6735
|
7460
|
7555
|
7455
|
6830
|
6050
|
5540
|
4510
|
4200
|
3930
|
2016
|
4625
|
5495
|
5970
|
6935
|
6945
|
6525
|
5780
|
5605
|
4940
|
4250
|
3945
|
4260*
|
* 2-р долоо хоногийн ажиглалтаар
Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.6 хувиар буюу 150 төгрөгөөр, хонины цул махны үнэ 2.0 хувиар буюу 100 төгрөгөөр тус тус өссөн байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Баянзүрх”, “Хар хорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 4000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7000 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
2016 оны 12-р сарын 2-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 800-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногоо
2016 оны 12-р сарын 2-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол лууван 4.3 хувиар буюу 45 төгрөгөөр буурч, харин төмс 1.4 хувиар буюу 10 төгрөгөөр, байцаа 20.5 хувиар буюу 195 төгрөгөөр тус тус өссөн байна.