Сум

Махны дундаж үнэ

2018 оны 5-р сарын 2-р долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 7465 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8435 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 45 төгрөгөөр (0.5%), үхрийн цул махны үнэ 130 төгрөгөөр (1.3%) тус тус буурсан байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 7300 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөг байна.

Хүснэгт 1. Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ, төгрөг 

Үхрийн мах

 

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

X

XI

XII

2013

7335

8025

7895

8330

8380

8275

8225

7710

7825

7245

7115

7280

2014

7980

7775

8425

8370

8685

8730

7955

7590

7635

7550

7495

7465

2015

7415

7565

7810

8080

8145

8445

7985

7230

7005

5975

5620

5520

2016

6165

6875

7105

8170

8495

7930

6950

6865

6120

5235

5495

5580

2017

6775

7405

7785

7985

8230

7905

7725

7375

7250

6945

6710

6505

2018

6615

7110

7740

8365

8435*

 

 

 

 

 

 

 

Хонины мах

 

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

X

XI

XII

2013

6480

7095

7060

7420

7490

7470

7415

6710

6540

6215

6085

6245

2014

6855

6675

7040

7630

7800

7685

7030

6585

6395

5965

5835

5940

2015

5860

6140

6735

7460

7555

7455

6830

6050

5540

4510

4200

3930

2016

4625

5495

5970

6935

6945

6525

5780

5605

4940

4250

3945

4390

2017

5650

6030

6675

7080

7235

6700

6575

6395

6210

5760

5380

5140

2018

5240

5945

6560

7290

7465*

 

 

 

 

 

 

 

* 2-р долоо хоногийн ажиглалтаар

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 45 төгрөгөөр (0.6%) буурч, харин хонины цул махны үнэ тогтвортой байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6300 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ  

2018 оны 5-р сарын 2-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 819-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногооны үнэ

2018 оны 5-р сарын 2-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад байцаа 45 төгрөгөөр (2.7%), хүрэн манжин 55 төгрөгөөр (2.1%) тус тус өсжээ.

Хэл:
Статистикийн хэлтсүүдийн вэб
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2011 Нийслэлийн Статистикийн Газар
Гүйцэтгэсэн BBESoft