Сум

Махны дундаж үнэ

2018 оны 1-р сарын 5-р долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 5870 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7075 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 8.4 хувиар буюу 550 төгрөг, үхрийн цул махны үнэ 7.6 хувиар буюу 600 төгрөгөөр өссөн байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хар Хорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6200 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөг байна.

Хүснэгт 1. Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ, төгрөг 

Үхрийн мах

 

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

X

XI

XII

2013

7335

8025

7895

8330

8380

8275

8225

7710

7825

7245

7115

7280

2014

7980

7775

8425

8370

8685

8730

7955

7590

7635

7550

7495

7465

2015

7415

7565

7810

8080

8145

8445

7985

7230

7005

5975

5620

5520

2016

6165

6875

7105

8170

8495

7930

6950

6865

6120

5235

5495

5580

2017

6775

7405

7785

7985

8230

7905

7725

7375

7250

6945

6710

6505

2018

7075*

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хонины мах

 

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

X

XI

XII

2013

6480

7095

7060

7420

7490

7470

7415

6710

6540

6215

6085

6245

2014

6855

6675

7040

7630

7800

7685

7030

6585

6395

5965

5835

5940

2015

5860

6140

6735

7460

7555

7455

6830

6050

5540

4510

4200

3930

2016

4625

5495

5970

6935

6945

6525

5780

5605

4940

4250

3945

4390

2017

5650

6030

6675

7080

7235

6700

6575

6395

6210

5760

5380

5140

2018

5870*

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

* 5-р долоо хоногийн ажиглалтаар

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 18.3 хувиар буюу 910 төгрөгөөр, хонины цул махны үнэ 18.9 хувиар буюу 1000 төгрөгөөр тус тус өссөн байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хар Хорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5200 төгрөгөөр, харин “Меркури”, “Таван Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 6500 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

2018 оны 1-р сарын 5-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 819-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1220 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Макс” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1220 төгрөгөөр худалдаалж байна.

Сар шинийн баярын ширээний ууцны дундаж үнэ 207500 төгрөг байна. 2017 оны сар шинийн баярын өмнөх үеэс ууцны үнэ 5.1 хувиар буюу 10000 төгрөгөөр өссөн байна. Овор хэмжээ бага ууцыг “Хүчит Шонхор” зах дээр 150000-160000 төгрөг, дунд хэмжээний ууцыг 180000-200000 төгрөг, том овор хэмжээтэй ууцыг 240000-280000 төгрөгөөр тус тус худалдаж байна.

Цагаан сарын баярын ширээний тавгийн гол идээ болох хэвийн боовны үнэ нэг ширхэг нь дунджаар 2113 төгрөг байна. Хамгийн хямд үнэтэй хэвийн боов нь “Бусад” үйлдвэрийнх, хамгийн өндөр үнэтэй нь “Бамбууш” үйлдвэрийнх байна. Хэвийн боовны үнийн ялгаа нь харагдах өнгө зүс, амт, чанараас шалтгаалж байв. 2017 оны цагаан сарын баярын өмнөх үеэс хэвийн боовны үнэ 2.4 хувиар буюу 50 төгрөгөөр өссөн байлаа.

Хүснэгт 2. Хэвийн боовны дундаж үнэ, төгрөг, 2013-2018 оноор

 

2013 он  01.30

2014 он  01.22

2015 он  02.04

2016 он  01.27

2017 он  02.08

2018 он  01.31

Ширхэг

1972

2035

2150

1960

2063

2113

15 ширхэг

29579

30525

32250

29404

30938

31700

21 ширхэг

41410

42735

45150

41165

43313

44380

 Хүснэгт 3. Ууцны дундаж үнэ, төгрөг, 2013-2018 оноор

 

2013 он  01.30

2014 он  01.22

2015 он  02.04

2016 он  01.27

2017 он  02.08

2018 он  01.31

Дээд

283333

400000

270000

260000

275000

265000

Доод

100000

125000

165000

150000

120000

150000

Төмс, хүнсний ногоо

2018 оны 1-р сарын 5-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол лууван 0.8 хувиар буюу 10 төгрөгөөр өссөн байлаа.

Хэл:
Статистикийн хэлтсүүдийн вэб
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2011 Нийслэлийн Статистикийн Газар
Гүйцэтгэсэн BBESoft