Сум

Махны дундаж үнэ

2017 оны 2-р сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6255 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7620 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.9 хувиар буюу 70 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар буюу 120 төгрөгөөр өссөн байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 7300 төгрөг, харин “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөг байна.

Хүснэгт 1. Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ, 2013-2017 оны сар, төгрөг 

Үхрийн мах

 

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

X

XI

XII

2013

7335

8025

7895

8330

8380

8275

8225

7710

7825

7245

7115

7280

2014

7980

7775

8425

8370

8685

8730

7955

7590

7635

7550

7495

7465

2015

7415

7565

7810

8080

8145

8445

7985

7230

7005

5975

5620

5520

2016

6165

6875

7105

8170

8495

7930

6950

6865

6120

5235

5495

5580

2017

6775

7620*

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хонины мах

 

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

X

XI

XII

2013

6480

7095

7060

7420

7490

7470

7415

6710

6540

6215

6085

6245

2014

6855

6675

7040

7630

7800

7685

7030

6585

6395

5965

5835

5940

2015

5860

6140

6735

7460

7555

7455

6830

6050

5540

4510

4200

3930

2016

4625

5495

5970

6935

6945

6525

5780

5605

4940

4250

3945

4390

2017

5650

6255*

 

 

 

 

 

 

 

 

 

 

* 4-р долоо хоногийн ажиглалтаар

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.0 хувиар буюу 185 төгрөг, хонины цул махны үнэ 6.1 хувиар буюу 390 төгрөгөөр тус тус өссөн байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5600 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ 

2017 оны 2-р сарын 4-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 800-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

Сар шинийн баярын ширээний ууцны дундаж үнэ 192500 төгрөг байна. 2016 оны сар шинийн баярын өмнөх үеэс ууцны үнэ тогтвортой байлаа. Овор хэмжээ бага ууцыг “Хүчит Шонхор” зах дээр 120000-150000 төгрөг, дунд хэмжээний ууцыг 180000-200000 төгрөг, том овор хэмжээтэй ууцыг 250000-280000 төгрөгөөр тус тус худалдаж байна.  

Цагаан сарын баярын ширээний тавгийн гол идээ болох хэвийн боовны үнэ нэг ширхэг нь дунджаар 2062 төгрөг байна. Хамгийн хямд үнэтэй хэвийн боов нь “Өгөөж” үйлдвэрийнх, хамгийн өндөр үнэтэй нь “Бамбууш” үйлдвэрийнх байна. Хэвийн боовны үнийн ялгаа нь харагдах өнгө зүс, амт, чанараас шалтгаалж байв. 2016 оны цагаан сарын баярын өмнөх үеэс хэвийн боовны үнэ 5.5 хувиар буюу 107 төгрөгөөр өссөн байлаа.

Хүснэгт 2. Хэвийн боовны дундаж үнэ, төгрөг, 2012-2017 оноор 

 

2012 он 02.21

2013 он 02.06

2014 он 01.29

2015 он 02.17

2016 он 02.08

2017 он 02.22

Ширхэг

1549

1942

2048

2050

1955

2062

15 ширхэг

22763

29132

30718

30750

29323

30930

21 ширхэг

32536

40785

43005

43050

41052

43302

 Хүснэгт 3. Ууцны дундаж үнэ, төгрөг, 2012-2017 оноор 

 

2012 он 02.21

2013 он 02.06

2014 он 01.29

2015 он 02.17

2016 он 02.08

2017 он 02.22

Дээд

206000

300000

400000

315000

260000

265000

Доод

120200

106667

125000

145000

125000

120000

Төмс, хүнсний ногоо

2017 оны 2-р сарын 4-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад хүнсний ногооны үнэ тогтвортой байв.

Хэл:
Статистикийн хэлтсүүдийн вэб
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2011 Нийслэлийн Статистикийн Газар
Гүйцэтгэсэн BBESoft