Сум

Махны дундаж үнэ                              

2024 оны 04 дүгээр сарын II долоо хоногт үхрийн цул мах нэг килограмм нь дунджаар 19881 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 18036 төгрөгийн үнэ ханштай байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад Үхрийн ястай махны үнэ 0.8 хувиар өсч, үхрийн цул махны үнэ 0.6 хувиар өссөн байна. Энэ долоо хоногт үхрийн ястай мах ”Хар хорин” захад хамгийн хямд буюу 14500 төгрөг, харин “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 26500 төгрөг байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 0.9 хувиар, хонины цул махны үнэ 1.8 хувиар тус тус өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хар хорин” Худалдааны төвд хамгийн хямд буюу 12500 төгрөгөөр, харин Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 18500 төгрөгөөр худалдаалж байна.  

Гурилын үнэ 

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын үнэ дээдийн дээд зэрэг нь 3989-5000 төгрөг, дээд зэрэг нь 2800-3200 төгрөг, 1-р зэргийнх 2200-2800 төгрөг, 2-р зэргийнх 1488-1800 төгрөг байна.

Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” нэрийн гурилын үнэ 2520-272төгрөг, 1-р зэргийн гурил 1950-2300 төгрөгөөр тус тус зарагдаж байна.   “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 2360-2530 төгрөгийн үнэтэй байна. “Е-Mart” супермаркет “Атар” талхыг хамгийн хямд буюу 236төгрөгөөр, харин “Cансар супермаркет, “Оргил” супермаркетад 2530 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ

Энэ долоо хоногт Монгол төмсний үнэ 1.4 хувиар буурч 1840 төгрөг, Монгол луувангийн үнэ 1.6 хувиар буурч 2904 төгрөг, Монгол байцааны үнэ 3.3 хувиар буурч 2299 төгрөг, Хүрэн манжингийн үнэ 1.2 хувиар буурч 2980 төгрөг, Монгол сонгино үнэ 0.6 хувиар өсч 3595 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Хэрэглээний үнийн индекс, 2022 он

9.4%

Хүнс бараа, ундаа, ус
6.3%

Согтууруулах ундаа, тамхи
18.2%

Хувцас, бөс бараа, гутал
19.7%

Орон сууц, ус, цахилгаан, түлш
12.3%

Гэр ахуйн тавилга, гэр ахуйн бараа
22.9%

Эм, тариа, эмнэлгийн үйлчилгээ
3.2%

Тээвэр
2.5%

Холбооны хэрэгсэл, шуудан
8.6%

Амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээ
10.7%

Боловсролын үйлчилгээ
12.2%

Зочид буудал, нийтийн хоол, дотуур байр
16.9%

Бусад бараа, үйлчилгээ
 
Хэл:
Статистикийн хэлтсүүдийн вэб
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2011 Нийслэлийн Статистикийн Газар
Гүйцэтгэсэн BBESoft